Багийн засаг дарга нар батламж, тамга тэмдгээ гардан авлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-08-02 16:25:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дархан сумын 18 багийн засаг дарга нар тамга, батламжаа гардан авлаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай холбогдох хуулийн дагуу багийн иргэдийн нийтийн хурлаар сонгогдсон дарга нарыг дээд шатны байгууллага буюу сумын ИТХ, Засаг даргад батламжлуулахаар саналаа хүргүүлдэг. Үүний дагуу багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаар хүчин төгөлдөр баталгаажсан 18 багийн засаг даргыг батламжлах үйл ажиллагаа боллоо.  Тамга тэмдэг, батламжийг Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, Засаг дарга Т.Тулгаа, Засаг даргын орлогч П.Ихбаяр, нар гардуулав. Долоодугаар сарын 25-ны өдөр болсон Дархан сумын 18 багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар 17 багийн засаг дарга сонгогдсон бол  арваннэгдүгээр багт дахин сонгууль товлогдож наймдугаар сарын нэгний өдөр болсон. Ням гарагт болсон дахин сонгуулиар нэр дэвшигч Ж.Нансалмаа олонхийн санал авч сонгогдсон ажээ.  Энэ удаагийн багийн даргын сонгуулиар Дархан сумын 18 багаас зургаан багийн засаг дарга шинээр сонгогдсон бол 12 багийн засаг дарга улиран сонгогдсон аж. Үүнээс хамгийн олон удаа сонгогдсон багийн даргаар Дархан сумын нэгдүгээр багийн засаг дарга Ш.Энхмонгол тав дахь удаагаа сонгогдож багийн даргаар ажиллахаар болжээ. Харин Л.Чинзориг, Д.Оюунбилэг, Т.Мөнхцэцэг, Ж.Нансалмаа, Д.Түвшинтөр, Э.Бумантуяа нар анх удаагаа сонгогдсон аж.

Дархан сумын 1-р багийн Засаг дарга 69.5 хувийн саналаар Ш.Энхмонгол

Дархан сумын 2-р багийн Засаг дарга 100 хувийн саналаар Л.Чинзориг

Дархан сумын 3-р багийн Засаг дарга 72.4 хувийн саналаар Д.Оюунбилэг

Дархан сумын 4-р багийн Засаг дарга 100 хувийн саналаар Т.Бадамсүрэн

Дархан сумын 5-р багийн Засаг дарга 100 хувийн саналаар Б.Оюунчимэг

Дархан сумын 6-р багийн Засаг дарга 61.2 хувийн саналаар Т.Мөнхцэцэг

Дархан сумын 7-р багийн Засаг даргад 62.3 хувийн саналаар Ч.Цэрэннадмид

Дархан сумын 8-р багийн Засаг дарга 100 хувийн саналаар Д.Хүрэлчимэг

Дархан сумын 9-р багийн Засаг дарга 97.2 хувийн саналаар Нэмэхбаяр

Дархан сумын 10-р багийн Засаг дарга 100 хувийн саналаар Б.Батсуурь

Дархан сумын 11-р багийн Засаг дарга Ж.Нансалмаа

Дархан сумын 12-р баг Засаг дарга 97.6 хувийн саналаар С.Алтантуяа

Дархан сумын 13-р баг Засаг дарга 100 хувийн саналаар Б.Нямбаяр

Дархан сумын 14-р баг Засаг дарга 99 хувийн саналаар Э.Цогзолмаа

Дархан сумын 15-р багийн Засаг дарга 81 хувийн саналаар Д.Түвшинтөр

Дархан сумын 16-р баг Засаг даргад 73.8 хувийн саналаар Т.Чимгээ

Дархан сумын Өргөө багийн Засаг дарга 100 хувийн саналаар Э.Бумантуяа

Дархан сумын Малчин багийн Засаг дарга 80 хувийн саналаар Т.Мөнхзаяа

Холбоотой мэдээ