Алтайн сонгогчид 87 хэсэгт саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-28 20:28:43

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 27 тойргийн 87 хэсгийн хороонд 35509 сонгогч саналаа өгөхөөр бүртгэл гарсан байна.

Тэд УИХ –ын  сонгуульд улс төрийн 2  нам, бие даан нэр дэвшигч 3 бүгд 5 нэр дэвшигчдээс, аймгийн ИТХ-д 4 намаас нэр дэвшиж байгаа 118, бие даагч 5, нийт 123 нэр дэвшигчдээс сонголтоо хийж саналаа өгөх ажээ.

Тус аймгийн хэмжээээр сонгуулийн тойрог хэсгийн хороодод 555 төрийн албан хаагч, мэдээлэл сурталчилгааны багт 105 бүгд 660 хүн ажиллаж байгаа ажээ. Хэсгийн хороодод цагдаагийн хамгаалалт ажиллаж байна. Өнөөдөр 87 хэсгийн хороо 961 иргэний саналыг хуулийн дагуу битүүмжилсэн хайрцгаар авах ажил хийгдэж байна.

                                                                                                             Говь-Алтай Ш.Цоодол

Холбоотой мэдээ