Газры тосны үйлдвэрийн 11 байгууламжийн суурийг цутгаад байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-31 18:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр "Монголын газрын тос" боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд очиж үйлдвэрийн барилгын ажилтай танилцлаа. Одоогоор төслийн 1 нэгдүгээр үе шатны технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлыг хийж байна.




1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр жилд 824 мянган тонн дизель түлш, 339 мянган тонн автобензин, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм. Ингэснээр дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг, цаашдаа хэрэглээг 100 хувь хангах юм. Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно. 






Холбоотой мэдээ