Усны ослоос 8 хүний амь насыг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн
газар хамтран энэ сарын 1-нээс эхлэн Өлгий сумын нутаг дэвсгэрт Ховд голын
дагуу, мөн Толбо нуурын эрэгт завь, морь, мотоциклоор эргүүл хийж
байгаа.
Эргүүлийн үеэр Толбо нуурт усанд осолдсон 5 хүний, мөн Цэнгэл сумын Бага
Түргэний хүрхрээнд эрэн хайх ажил явуулж байхдаа 3 хүний амь насыг тус тус
аварсан байна.
Түүнчлэн он гарснаас хойш аймгийн Онцгой байдлын газарт усны осолтой
холбоотой 5 дуудлага иржээ. Түүнчлэн 10 иргэн амь насаа алдсан байна. Амь насаа
алдсан хүмүүсийн 5 нь Толбо сумын, 2 нь Буянт сумын, 2 нь Өлгий сумын, 1 нь
Цэнгэл сумын иргэн аж.
Усны осол гарахад иргэдийн анхаарал, болгоомжгүй байдал нөлөөлж байгааг албаны
хүмүүс хэлж байна.