Иргэн Д.Атарболд “Эко гудамж” бий болгохоор зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-28 18:44:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын иргэн Д.Атарболд Олимпод оролцож буй баг, тамирчдаа дэмжин Дархан хотдоо "Токио-2020" дурсгалын самбар босгожээ. Тодруулбал Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт өөрийн санаачилгаар “ Эко гудамж-төгөл бүхий орчин бий болгохоор зорьж байна.  Тэрээр хэлэхдээ: Цар тахлын улмаас олимп үзэгчгүй болж байна. Дэргэдээс нь үзэх боломжгүй учраас эх орноо төлөөлөн оролцож буй нийт тамирчиддаа урам өгөх зорилгоор төгөлийнхөө дунд дурсгалын самбар босгосон гэв. Түүнчлэн энэ жил Дарханчууд “Ногоон Дархан болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүнд иргэнийхээ хувьд өөрийнхөө зүгээс хувь нэмрээ оруулж байна гэлээ.

Уг төгөлд болон дурсгалын самбарын дэргэд Дарханчууд ирж зургаа авахуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн Олимпийн анхны медаль хүртсэн орой хүмүүс ирж гэр бүл, найз нөхдөөрөө зургаа авхуулахад их баярласан гэв. Цаашид төгөлдөө амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх олон зүйл хийхийг зорьж байгаа төдийгүй одоо тарьсан хоёр төрлийн модноос гадна жимсний мод ирэх намар тарихаар зорьж байгаа ажээ.

Холбоотой мэдээ