Аймгийн хэмжээнд Ковидын 13 тасагт 451 хүн эмчлэгдэж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-27 19:54:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 13 тасагт 451 батлагдсан тохиолдол, нэг ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байна. Эдгээрээс долоо нь жирэмсэн эх, 103 нь 0-17 насны хүүхэд байна. Тус тасагт хүнд дөрөв, хүндэвтэр 26 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Мөн сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 120 сорьцод хийсэн шинжилгээгээр 30 тохиолдол батлагдаад байна. Эдгээр нь Сүхбаатар суманд 13,

Мандал суманд 12, Хэрх, Алтанбулаг, Сант суманд байгаа аж. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.

 

Холбоотой мэдээ