Наньжинд “Дельта” хувилбар илэрчээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-07-27 16:28:50

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын зүүн хэсэгт орших Жянсу мужийн нийслэл Наньжин хотод бүртгэгдсэн "COVID-19"-ийн голомтлон тархсан халдварын тохиолдлуудын дунд хурдан халдварладаг “Дельта” хувилбар илэрлээ гэж орон нутгийн удирдлагууд өнөөдөр мэдэгджээ.


Сүүлийн үед Наньжинд халдварын тархалт нэмэгдсэнийг халдвар тархсан газрын онцлог болон вирусний халдварлах шинжтэй холбоотой гэж үзэж буйгаа тус хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга Дин Же хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт 9.3 сая гаруй оршин суугчтай Наньжин хотын нисэх онгоцны буудлын хэд хэдэн ажилтан коронавирусний халдвар авсан нь батлагдсанаас хойш дотоодод халдварласан тохиолдлын тоо нь нэмэгдэх болжээ.


Үүнтэй холбогдуулан нуклейн хүчлийн шинжилгээний хоёр дахь үе шатыг эхлүүлж, шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг оршин суугчдад уриалсан байна.

Холбоотой мэдээ