Хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нэмэлт арга замыг заавал эрэлхийлнэ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-07-26 19:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бигчийн даргын орлогч, хатагтай Уэнди Рут Шерман АНУ Монголын эдийн засгийг дахин сэргэхэд туслахад бэлэн байгааг илэрхийллээ. Энэ талаар тэрээр сэтгүүлчид ярилцлага өгөх үеэр хөндөж, АНУ Монголын эдийн засгийг илүү сайнаар дахин сэргэхэд туслахад бэлэн байна. Монголчуудад эдийн засгийн боломж олгох зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) өнгөрсөн онд Монгол дахь үйл ажиллагаагаа сэргээж, хөтөлбөрөө өргөжүүлж эхлээд байгааг онцлов.

Хөтөлбөрийн хүрээнд хэдийн тодорхой хөрөнгө оруулалтыг хийж эхэлснийг тэрээр дурдаад, үүнд, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 15 сая ам.доллар, эрчим хүчний салбарт техникийн туслалцаа үзүүлэх 12 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тодотгов. Мөн Мянганы сорилтын сангийн компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ундны усны чанарыг сайжруулах 350 сая ам.долларын санхүүжилтийг батлан хэрэгжиж эхлээд буйг онцоллоо. Тэрбээр, "Монголчуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх нэмэлт арга замыг заавал эрэлхийлэх болно” гэдгээ хэллээ. 




"Эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд бид маш их хичээж ажиллах болно. Та бүхний мэдэж байгаачлан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг дахин оруулаад буй. Бид Монгол Улсын ноолуурын үйлдвэрлэлийн хөгжил, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд хэдийн дэмжлэгээ эхлүүлсэн. USAID хамгийн сүүлд л гэхэд монгол ноолуурын брэндийг таниулах, нэмүү өртгийн тогтвортой, урт хугацааны сүлжээг өргөжүүлэх талаар ноолуурын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд чухал судалгааг дэмжсэн. Монгол ноолуур маш чанартай тул Америкийн хэрэглэгчид дуртай байдаг. Америкчуудад монгол ноолуурыг улам сайн таньж мэдүүлэхэд илүү их зүйл хийх боломжтой. 




Холбоотой мэдээ