Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 3.4 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-26 13:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 6 удаагийн үнэт цаасны арилжаа болж, 4.8 сая төгрөгийн хувьцаа арилжив. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 51 компанийн 3.4 сая ширхэг хувьцааг 1,323,481,228.33 төгрөгөөр арилжив.




Компанийн бондийн хоёрдогч зах зээлийн арилжаа:




Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар Үндэсний хувьчлалын сангийн 131,354 ширхэг нэгж эрхийг нийт 30.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ оны 7 дугаар сарын 24-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,910,024,280,144.80 төгрөг болсон бол ТОП-20 индекс 32,545.85  нэгж болж өмнөх 7 хоногоос 1.40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ