Баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Монголын мэдээ | Байгаль орчин
uransolongo49@gmail.com
2021-07-26 10:32:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Өнөөдрийн 8-20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.


  • Цаг уурын урьдчилсан мэдээг тогтмол авч байх
  • Өрх гэрт учирсан хохирол болон онцгой байдлыг мэдээллэх
  • Үер бууж болзошгүй үед аль болох ойр байгаа өндөрлөгт гарч тэндээ хүлээх                       
  • Цахилгаан хэрэгслийг салгах
  • Өндөр хүчдэл гуу, жалга, үерийн усны зам дагуу гэр, байшин барьж болохгүй
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу ойртохгүй байх
Холбоотой мэдээ