Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-07-24 12:03:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д сумын төвөөс баруун зүгт 2 км-т Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж явах үед нэг нь сэлж байгаад живсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 28 настай иргэн Д-г  эрэн хайх ажиллагааг 7 дугаар 23-ны өдрийн 18.00  цагаас эхлэн 1 км-т завиар 3 удаа, 1-2.5 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21 цаг 30 минутад зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 6,00 цагаас дахин эхлүүлсэн байна.

Иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж,  хайхрамжгүй байдлаасаа болж өөрийн болон бусдын амийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ