Халдварын хүндрэлээр нэг иргэн нас барлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-07-23 15:04:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн тухай аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ танилцуулав. Шарын гол суманд эмчлүүлж байсан 75 настай, эрэгтэй эмчилгээний 3 дахь хоногтоо буюу өчигдөр үдээс хойш 15:00 цагт халдварын хүндрэлээр нас барсан аж. Талийгаачийн ар гэрийнхэнд аймгийн Онцгой комиссын зүгээс гүн эмгэнэл илэрхийллээ.

Аймгийн хэмжээнд Эмчлэн тусгаарлах 11 байранд 500 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхэд 95, насанд хүрэгч 405 байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьд:

Хөнгөн – 454

Хүндэвтэр – 32

Хүнд – 4

Маш хүнд -2 иргэн байна. Жирэмсэн 8 эмэгтэй байна. Нэгдсэн эмнэлгийн 7 тасагт 314, Саран-Элит эмнэлэгт 90, Буянтай эмнэлэгт 41, Шарын гол суманд 32, Хонгор суманд 23 хүн тус тус эмчлүүлж байна. Өвчний хөнгөн хэлбэрийн оноштой 239 иргэн гэрээр, өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Үүнээс 60 нь хүүхэд бөгөөд өнөөдрийн байдлаар 601 хүн гэрээр эмчлүүлж эдгэрчээ.

Дарханд ажиглан тусгаарлах байраар 27 ортой SB буудал, 21 ортой Жаспер буудлыг тус тус ашиглаж, тус байруудад нийт 63 хүн тусгаарлалтад байгаа аж. Үүнээс хүүхэд 27, 36 нь насанд хүрэгч ажээ.

Түүнчлэн өнөөдрийн байлдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 618 иргэн гэрийн тусгаарлан ажиглалтад байна. 

Холбоотой мэдээ