Монгол Улсад ДЭМБ-ын зөвлөх баг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас манай улсад тусгай баг ирж ажиллахаар болжээ.
Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэхдээ, "ДЭМБ-ын тусгай баг ирж манай улсын эмч нарыг үе шаттай сургана. Хэрвээ бүс нутгийн хэмжээнд халдварын тархалт нэмэгдээд ирвэл Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид гадагш явж, ДЭМБ-ын эмч нараас хуримтлуулсан туршлага мэдлэгээрээ бусад оронд туслах боломж нээгдэж байгаа гэж үзэж байна. Хоёр эмч, сувилагч, туслах ажилтан зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа" гэв.
Түүнчлэн ЭМЯ-наас Эрчимт эмчилгээний эмч нарын төлөөллөөс оролцуулан 42
хоногийн хугацаанд сургалтад хамруулахаар төлөвлөжээ.