“Архигүй амьдралыг цогцлооё” аян үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-22 17:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Архигүй амьдралыг цогцлооё” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулж байна.


Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаагаар хүн амын 34.8 хувь нь сүүлийн нэг сард архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их хэрэглэж байна.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 2012 онд 26881.7 мянган литр архи дарс, 65124.6 мянган литр шар айраг үйлдвэрлэсэн бол 2019 онд 27155.5 мянган литр архи, 91975.1 мянган литр шар айраг үйлдвэрлэж, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 2012 оны байдлаар 32.8 литр байсан бол 2019 онд 37.2 литр нэмэгдсэн байна.


Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг таниулах, аймаг, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд “Архигүй амьдралыг цогцлооё” аян үргэлжилж байна.


Аяны хүрээнд 2021 оны 7 дугаар сарын 5-нд Аймаг, Нийслэлийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, СӨЭМТ-ийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалт зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ