Хөвсгөлд 15 хүртэлх насны 418 хүүхэд халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-21 09:41:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 хүртэлх насны  хүүхдүүд  коронавируст халдварт өртөх нь нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагт тус аймагт 26 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1693 болсон. Үүнээс 15 хүртэлх насны 7 тохиолдол нэмэгдэж, нийт 418 хүүхэд халдварт өртжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 83, сумын эрүүл мэндийн төвүүдэд 46, гэрээр 32 хүн эмчилгээ сувилгаанд байна. Эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл хөнгөн 148, хүндэвтэр 10, хүнд 3 хүн байна. Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1626, дам хавьтлын 88 иргэнийг тусгаарлалтад авсан гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ