БШУЯ: 9 дүгээр сарын 1-нд танхимаар хичээл эхлүүлэхээр бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-07-19 17:54:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас 9 дүгээр сарын 1-нд танхимаар хичээл эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.


Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ, "Сургууль хичээл эхлүүлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Тийм учраас бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ 9 дүгээр сарын 1 гэхэд “Ковид-19”-ийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд эрт байна. Одоогоор 12-17 насны хүүхдийн 70 орчим хувь, ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь вакцины хоёр дахь тунгаа аваад байна.  Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Бид энэ жилийн 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.

Холбоотой мэдээ