Таван барааны үнэ буурч, 10-ынх өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-19 16:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийн ажиглалтаар 21 нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос тогтвортой байна. 5 нэрийн барааны үнэ буурч, 10 нэрийн барааны үнэ өсжээ. 

Хонины цул болон ястай махны үнэ, адууны мах болон өндөг алимны үнэ тус тус буурчээ. Харин үхрийн махны үнэ кг нь 14.850-16.389 төгрөг болж, монгол төмс, лууван, байцаа, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өсжээ. Энэ сарын үнийн өсөлтөд шатахууны үнэ Аи-92 автобензиний үнэ литр нь 1744 төгрөг, Аи-76-80 автобензин 1690 төгрөг, Аи-95 автобензинийх 2350 төгрөг болж нэмэгдсэн нь орж, нөлөөлж байна. 




Холбоотой мэдээ