"Ирээдүйгээ хамгаалъя" аяныг хэрэгжүүлж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-18 22:00:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн Замын Цагдаагийн тасгаас "Ирээдүйгээ хамгаалъя" аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, осол аваар давтамжтай гардаг "хар цэг"-үүдэд хяналтын постуудыг байрлуулж, сумдын Цагдаагийн алба хаагчдыг хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж байгаа бөгөөд зорчигчдод заавар зөвлөмж өгч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байгаа юм.  Мөн хол газар олон цагаар явж буй жолоочдыг хэсэг хугацаанд амрааж, дасгал хөдөлгөөн хийлгэж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөний хууль дүрмээ биелүүлэн, хамгаалах бүсээ тогтмол зүүж, хурд хэтрүүлэхгүй, замын болон цаг агаарын нөхцөл байдалд тохируулан өөрийн болон бусдын амь насыг хамгаалж, замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Замын Цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ