Сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-18 13:12:47

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын батлагдсан 10 тохиолдол илэрч, нийт тохиолдол 622 боллоо.

Аймгийн эмч, эмнэлгийн ажилтнууд дархлаажуулах вакцины эхний тунд 11820, хоёр дахь тунд 10174 хүнийг хамруулжээ. Одоогийн байдлаар гэрийн тусгаарлалтад 613 хүн байна.

Холбоотой мэдээ