Хоёр иргэн хиймэл нууранд живж амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-13 13:20:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хиймэл нууранд хоёр иргэн сэлэхээр ороод живжээ. Тухайн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2021.07.12-ны өдрийн 15:52 цагт бүртгүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс 5 метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлсэн өгсөн байна. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид долоодугаар сарын 13-ны 02:00 цагт очиж, 06:15 цагт иргэн Г-гийн цогцсыг эргээс 15 метр, 6 метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгчээ.

Холбоотой мэдээ