Коронавируст халдварын 101 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-09 15:40:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Өвөрхангай аймагт коронавируст халдварын 101 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Арвайхээр – 68, Баянголд – 25, Хужиртад – 3, Уянгад – 2, Өлзийтөд -1, Төгрөгт – 2 бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлын 60-70 хувь нь Арвайхээр суманд бүртгэгдэж байгаа аж. Ихэвчлэн гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаас халдвар дамжиж байгаа учраас хувь хүн бүр хариуцлагаа өндөрсгөж, аялал зугаалга, амралтыг зөвхөн гэр бүлийн хүрээнд зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Түргэвчилсэн оношлуураар 300 шинжилгээ авахад 21 эерэг тохиолдол гарсан байна. Одоогоор 454 иргэн гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байгаагаас маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 17, хөнгөн 432 хүн байна.

Холбоотой мэдээ