Аймаг, сум, хот хоорондын замаа нээлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-08 19:26:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шуурхай штабын шийдвэрээр Сүхбаатар аймаг сум, хот, аймаг хоорондын замаа нээж, 7 дугаар сарын 8-ны өглөөнөөс хэвийн горимоор зорчуулж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот болон өөр аймаг, сумдаас тус аймагт ирэхэд ямар нэг зөвшөөрөл авахгүй бөгөөд иргэд зөвхөн вакциныхаа гэрчилгээг биедээ авч явах шаардлагатай аж. Хэдийгээр ингэж замаа нээж, иргэдийг чөлөөтэй зорчих боломжийг хангаж байгаа ч мэргэжлийн байгууллагын өгч буй заавар зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл бүсэд ирж буй тохиолдолд өөрийгөө тусгаарлан  ажиглахыг зөвлөлөө.  

Холбоотой мэдээ