Санал тоолох машины туршилт амжиллтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-27 15:51:44

Дорнод аймгийн Сонгуулийн хорооныхон “хар” машиныг хардлага дагуулахаааргүй байна гэж үзжээ. Санал тоолох машиныг орон даяар нэгэн зэрэг туршихад аймгийн хэсгийн хорооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ байж СЕХ-ноос ирсэн зааврын дагуу ажилласан байна.

“Хар” машиныг ажиллуулах явцад янз бүрийн хүндрэл бэрхшээл гараагүй тухай хэсгийн хорооныхон ярьж байсан. Санал тоолох төхөөрөмжөө угсрах, түүний дараа саналын хуудсаа уншуулж, санал хураалтын дүнг гарган улмаар санал хураалтын тайлангуудыг хэвлэж бүх мэдээллээ дээшээ интернетээр дамжуулжээ. Энэ бүх туршилтын үйл явц амжилттай болсон байна.

Иргэдийн хувьд иргэний үнэмлэхээ хаясан гээсэн үрэгдүүлсэн ямар ч тохиолдолд сонгуульдаа оролцож саналаа өгч болох нь. Харин шилжиж ирээд тухайн багтаа бүртгүүлээгүй тохиолдолд санал өгөх боломжгүй гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос давхар анхааруулсан юм.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ