Хөвсгөлд 136 төхөөрөмжөөр санал тоолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-27 15:49:53

УИХ болон орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо 136 санал тоолох төхөөрөмжийг хүлээн авч санал тоолох 121 хэсгийн хороонд хүлээлгэн өгчээ.

Санал тоолох төхөөрөмжийг аймгийн Сонгуулийн хороон дарга  П.Ариунбат холбогдох хүмүүсийн хамт Улаанбаатар хотод очиж хүлээн авч цагдаагийн хамгаалалтанд орон нутагт авчирч бүх сумын сонгуулийн хэсгийн хорооны дарга нарийн бичиг нарт хүлээлгэн өгсөн гэнэ.

Мөн аймгийн Сонгуулийн хорооны гишүүн тус бүр 3 сумыг хариуцан цагдаагийн хамгаалалтанд орон нутагт санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ