Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-05 11:50:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын энэ оны 5 дугаар сарын мэдээгээр, 34.3 мянган даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ.


Нийгмийн даатгалын сангаас олгох аливаа тэтгэвэр, тэтгэмж нь тухайн даатгуулагчийн цалин хөлс, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай аж.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцохдоо даатгуулагч 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол сүүлийн 3 сарын орлогын дунджаас нь 50 хувиар, 5-14 жил бол 55 хувиар, 15 жилээс дээш жил шимтгэл төлсөн бол 75 хувиар, ажлын өдрөөр тооцож тэтгэмж олгодог байна. 

Холбоотой мэдээ