Халдварын 104 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-03 14:27:25

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж, нийт 1042 боллоо.

Аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 163 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь хүүхэд байна.

Үүнээс нэг иргэний биeийн байдал хүнд, 13 иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Мөст, Дуут, Манхан, Ховд сумын Эрүүл мэндийн төвд тус бүр хоёр, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 15 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

Жаргалант суманд 139, Булганд 24, Алтай, Манхан, Цэцэгт нэг, Буянт, Мөстөд тав, Мөнххайрхан суманд долоон иргэн гэрээр эмчлүүлж байна.

Халдвар авсан 513 иргэн эдгэрчээ.

Өнөөдрийн  байдлаар тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2157, тусгаарлан ажиглах байранд 14, гэрийн тусгаарлалтад 2123, гэрийн ажиглалтад 496 иргэн байна.  

Холбоотой мэдээ