АНУ, НАТО-гийн цэргүүд Баграм дахь баазыг орхин явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-02 14:29:41

ВАШИНГТОН. /AFP/. АНУ болон НАТО-гийн цэргүүд Афганистаны Парван мужийн Баграм хот дахь нисэх хүчний баазыг орхин явсан тухай Пентагоны төлөөлөгч мэдээлжээ.


“Эвслийн бүх цэрэг Баграмыг орхин явсан гэж” тэрбээр мэдээлсэн боловч энэ баазаас цэргүүдийг яг хэзээ татсан болохыг тодорхой дурдаагүй байна. Пентагоны төлөөлөгч мөн баазыг Афганистаны Зэвсэгт хүчинд хэзээ хүлээлгэж өгөх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистан дахь ажиллагааг зогсоохоор шийдсэнээ дөрөвдүгээр сарын 14-нд мэдэгдсэн билээ. Америкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн энэ дайныг тус улс 2001 оны 10 дугаар сард эхлүүлж байв.  Америкийн цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа тавдугаар сарын 1-нд эхсэн бөгөөд есдүгээр сарын 11 гэхэд дуусах юм. 2010-2013 онд буюу цэргийн ажиллагааны оргил үед Афганистан дахь барууны хүчний тоо 150 мянга давж байв. АНУ, НАТО цэргийн гол хүчээ Афганистанаас 2014 онд татжээ.


 


Холбоотой мэдээ