Риогийн сэргээшийн лабораторийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-27 10:35:23

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Удахгүй болох гэж байгаа Олимпын наадмын үеэр ажиллах Рио-де-Жанейрогийн сэргээшийн эсрэг лабораторийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мэдэгдлээ.

Сэргээшийн шинжилгээний лабораториудад тавьдаг олон улсын стандартыг “хангахгүй” байсан учир Бразилын лабораторид олгосон тусгай зөвшөөрлийг хураасан гэж WADA мэдэгдээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Рио-де-Жанейро дахь уг лаборатори нь Өмнөд Америк дахь сэргээшийн шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори гэнэ.

“Рио-2016” Олимпын наадам эхлэхэд ердөө 40-өөд хоног үлдээд байна.

Тус лабораторид 6 сарын хугацаанд шээс болон цусны дээж авч шинжлэхийг хоригложээ.

Энэ хугацаанд тамирчдаас авсан дээжийг өөр улсад явуулан шинжлүүлнэ гэж WADA мэдэгдсэн байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ