Улаанбаатарт 18-20 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
dotood_editor@montsame.mn
2016-06-27 07:44:22

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр сэрүүсч 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.  

Холбоотой мэдээ