"TRADE MONGOLIA-2021" чуулган болж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-30 10:59:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "TRADE MONGOLIA-2021" чуулган яг одоо МҮХАҮТ-д болж, цахимаас шууд дамжуулж байна. 

Цахим чуулганы эхний хэлэлцүүлэг худалдааны салбарын орчны талаар болж, эрх зүй, институц, худалдааны санхүүжилт, "COVID-19" халдварын цар тахлын нөлөөний талаар оролцогчид мэдээлэл солилцож, тодорхой гарц шийдлийн талаар төр, хувийн хэвшлийн хүрээнд ярилцаж байна. 

Хоёр дахь хэлэлцүүлэг нь цаг үеийн тулгамдсан зүйл болоод буй тээвэр ложистик, хилийн боомтын талаар болж, уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөт бүс, экспортын талаар оролцогчид хэлэлцэх аж. Мөн цахим худалдаа, цахим шилжилтийн талаар хөндөх юм. 




Холбоотой мэдээ