Япон Ангарагийн дагуулаас хөрсний дээж авчирна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-06-29 14:35:54

ТОКИО. /NHK/. Японы сансар судлалын агентлаг Ангараг гаргийн хоёр дагуулын нэг болох Фобос руу 2024 онд сансрын аппарат илгээхээр төлөвлөж байна гэж тус улсын олон нийтийн телевиз мэдээлжээ.


2029 гэхэд Фобосоос дээж авахаар төлөвлөж буй энэхүү хөтөлбөрийг мягмар гарагт Сансар судлалын салбарыг хөгжүүлэх Засгийн газрын комиссын хуралдаанаар хэлэлцжээ. Хуралдаанд Ерөнхий сайд Сүга Ёшихидэ оролцсон байна.


Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы гараг хоорондын Хаябуса-2 (Шонхор-2) автомат станц Рюгү хэмээх солирын дээжийг дэлхийд хүргэсэн билээ. “Хаябуса-2” одоо шинэ даалгавар гүйцэтгэхээр 30 метрийн голчтой “1998 KY26” солирыг зорьж байгаа бөгөөд 11 жилийн дараа хүрэх төлөвтэй байна. 



Холбоотой мэдээ