“Fugaku” дэлхийн хамгийн хурдан супер компьютер статусаа хадгалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-06-29 11:39:35

ТОКИО. /Nikkei/. Японы “Fugaku” супер компьютер дэлхийн хамгийн хурдан компьютер статусаа хадгалж үлдлээ. TOP-500 компьютерийн жагсаалтыг гаргадаг олон улсын шинжээчид үүнийг дахин батлав.


“Fugaku” 2020 оны зургаадугаар сард дэлхийн хамгийн хурдан супер компьютероор нэрлэгдэж, өнгөрөгч 11 дүгээр сард энэ статусаа дахин баталжээ. Үүний зэрэгцээ АНУ, БНХАУ энэ жил илүү их хүчин чадалтай супер компьютерууд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд “Fugaku” хамгийн хурдан статусаа алдаж магадгүй байна.  


“Fugaku”-г энэ оны гуравдугаар сард Кобе хот дахь Японы Байгалийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (RIKEN) тооцоолон бодох төвд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн юм. Энэхүү супер компьютерыг “Fujitsu” корпораци RIKEN хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээжээ. “Fugaku” секундэд 415.5 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Энэ нь секундэд 148.6 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг үзүүлэлтээрээ өмнө нь хамгийн хурдан супер компьютерт тооцогдож байсан Америкийн "Ок-Риж" үндэсний хүрээлэнгийн “Summit” супер компьютероос бараг гурав дахин хурдан гэсэн үг юм. Хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтын гуравдугаарт Америкийн бас нэг супер компьютер орж байгаа бол дөрөв, тавдугаарт Хятадын машинууд бичигдэж байна.


Одоогийн байдлаар “Fugaku”-г цар тахал, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг зуу гаруй төрлийн судалгаанд ашиглаж байна.


Холбоотой мэдээ