Доминиканд коронавирусний вакцины гурав дахь тунг тарина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-26 10:42:01

САНТА-ДОМИНГО. /Reuters/. Доминиканы Бүгд Найрамдах Улсын хүн амыг коронавирусний вакцины гурав дахь тунд хамруулна гэж тус улсын дэд Ерөнхийлөгч Ракель Пенья мэдэгдсэнийг EFE агентлаг уламжилжээ.


Гурав дахь тунг эхний хоёр тунд хамрагдсанаас хойш дор хаяж нэг сарын дараа хийнэ гэж дэд Ерөнхийлөгч хэлэв. 


Вакцины үйлчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гурав дахь тунг хийхээр болсныг Пенья онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, хэдийгээр Доминиканы Бүгд Найрамдах Улсад илрээгүй байгаа боловч “COVID-19”-ийн илүү халдвартай хувилбар тархсаны улмаас бусад орны халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан эрх баригчид “хүч нэмэгдүүлэгч тун”-г хийхээр шийдсэн байна.


10.5 сая хүн амтай тус улсад одоогийн байдлаар 11.9 сая тун вакцин тарьжээ. Эрх баригчдын мэдээлснээр, 4.7 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 2.6 сая хүн хоёр тунд бүрэх хамрагдсан байна.


Доминиканд цар тахал дэгдсэнээс хойш 320 136 хүн халдвар авч, 3 781 өвчтөн нас баржээ.


Холбоотой мэдээ