“Файзер”-ын хоёр дахь ээлжийн вакциныг тээвэрлэн авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-06-23 22:13:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар болон Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер-Comirnaty вакцины хоёр дахь ээлжийн 85 410 тунг өнөөдөр хүлээн авлаа.

 

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр 15 хайрцаг, 458 кг “Файзер”-ын вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан байна. Уг вакцины эхний 84 240 тун энэ сарын 16-нд ирсэн бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

 

Тус 2.5 сая тун вакциныг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сан болон Япон улсын ЭСЯ гарын үсэг зурсан “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байна.

 

“Файзер”-ын вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 настай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эх, хүнд өвчтэй иргэдийг одоогоор вакцинжуулж байна.


 

Холбоотой мэдээ