Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 14 тохиолдол шинээр батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Молекул, биологийн лабораторид өнгөрсөн 24 цагт
гэрийн ажиглалтад байгаа болон тандалтаар 35 иргэнийг, ойрын хавьтлын 164 хүнийг
тус тус ПГУ-ын шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 14 иргэн коронавирусний халдвартай
болох нь батлагдсан байна.
Ийнхүү тус аймагт
батлагдсан нийт тохиолдлын тоо 153 /62 нь зөөвөрлөгдсөн, 91 нь дотоодын
халдвар/ болов.
Батлагдсан
тохиолдлын 9 нь Өлгий суманд, 4 нь Булган сумаас илэрсэн ба бүгд өмнө нь
батлагдсан голомтуудын ойрын харьцагчид аж. Харин Эрдэнэт хотоос зөөвөрлөгдөн
ирсэн 1 тохиолдол байгаа. Үүнийг «MJS tower» зочид буудалд байлгаж байна.
Өнөөдрийн байдлаар
нийт батлагдсан тохиолдлын 52 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоо аймгийн Нэгдсэн
эмнэлэгт 45 /12 хүүхэд/, Булган сумын ЭМТ-д 8, Ногооннуурт 3, Улаанхуст 2,
Цэнгэлд 5, нийт 18 /хүүхэд 4/ тус тус эмчлүүлж байгаа.
Харин Өлгий суманд
34, Бугат суманд 1, Сагсайд 1, Дэлүүн сумын дотуур байранд 2 иргэн тус тус
гэртээ эмчлүүлж байна. Тэдний дотор 17 хүүхэд бий.
Эмчлүүлж байгаа
иргэдийн дунд биеийн байдал нь маш хүнд
1, хүнд 1, хүндэвтэр 6 хүн байгаа бөгөөд үлдсэн 93 нь хөнгөн гэсэн оноштой
ажээ.