Хүндэвтэр оноштой 34 хүн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-21 17:18:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн мэдээллээр Сэлэнгэ аймагт 33 тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь аймгийн төв Сүхбаатар болон Сайхан суманд тус бүр гурав, Баянгол сум, Хэрх, Түнхэл тосгонд тус бүр хоёр, Мандалд 13, Ерөө сум, Бугант, Рашаант тосгонд тус бүр нэг, Хүдэрт таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан. Мөн шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 11 тасагт нийт 296 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтал байна.

Дээрх батлагдсан тохиолдлын 30 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдэдээ тавих хараа ханалтаа өндөрсгөж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд тав, хүндэвтэр 34 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ