Хөвсгөл аймагт 85 тохиолдол нэмэгдэж, нэг хүн маш хүнд байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-21 15:04:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 620 сорьцод РCR хийхэд 85 тохиолдол батлагдлаа.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 121, сумдын Эрүүл мэндийн төвд 128, гэрээр 139 хүн эмчлүүлж байна. Тухайн иргэдийг эмнэл зүйн шинжээр тодруулбал, хөнгөн 356, хүндэвтэр 24, хүнд 8, маш хүнд 1 хүн байгаа гэнэ. Иймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэртээ байж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, хамтдаа эрсдэлийг даван туулцгаая гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай анхаарууллаа.


 

Холбоотой мэдээ