Олон улсын спортын 6 холбоог хүлээн зөвшөөрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл нь урьдчилан хүлээн зөвшөөрсөн Олон улсын спортын дор дурдсан 6 холбоог Олимпын Хартийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрөв.
Олон улсын Хөгжөөн дэмжигчдийн холбоо /ICU -
International Cheerleading Union, 2016 онд урьдчилан статусаар хүлээн
зөвшөөрсөн/
Олон улсын Муайтай холбоо /IFU - International Federation
of Muaytai Associations, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
Олон улсын Самбо бөхийн холбоо /FIAS - International
Sambo Federation, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
Олон улсын Айс-Стокийн холбоо /IFI - International
Federation Icestocksport, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
Кикбоксын байгууллагуудын дэлхийн холбоо /WAKO - World
Association of Kickboxing Organisations, 2018 онд урьдчилан статусаар хүлээн
зөвшөөрсөн/
Дэлхийн Лякросс /WL - World Lacrosse, 2018 онд урьдчилан
статусаар хүлээн зөвшөөрсөн/
ОУОХ-ны урьдчилан хүлээн зөвшөөрсөн спортын холбоод нь
ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олимпын хөдөлгөөний дүрэм, журмыг
ягштал биелүүлсэн юм.
ОУОХ нь зуны 50, өвлийн 25 Олон улсын спортын холбоог
хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд тухайн спорт нь 3 тивд хөгжсөн байх шаардлагатай.
"Токио-2020" олимпын наадмын өмнө хуралдах
ОУОХ-ны чуулганаар дээрх холбоодыг эцэслэн батлах юм.