“Токио-2020” олимпын тамирчдын тосгоныг танилцууллаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-21 10:13:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-нд Японы Токио хотноо эхлэх Зуны олимпын XXXII наадмын тамирчдын тосгоныг ЗБХ-ноос хэвлэл, мэдээллийнхэнд танилцууллаа.

 

Энэхүү 2 тэрбум орчим америк долларын өртөгөөр, 110 орчим акр газарт боссон 21 барилга байгууламж, 5650 өрөөнд “Токио-2020” олимпын үеэр 11000 орчим тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүс амьдрах юм. Токиогийн Чюо дүүрэг байгуулагдсан Олимпын тосгон 7 дугаар сарын 13-нд албан ёсоор нээлтээ хийх аж.

 

Олимпын тосгонд уламжлал ёсоор мөн эмнэлэг, банк, дэлгүүр, хими цэвэрлэгээ, үсчин, кафе, хэвлэл мэдээллийн төв, фитнесс заал зэрэг  оршин суугчдын тав, тухыг хангах бүх л үйлчилгээ бий.




 

Олимпын тосгоны Мэр буюу захирагчаар  өдгөө 84 настай, “Токио-1964” олимпод Японы хөлбөмбөгийн багт оролцож, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сабуро Кавабучи сан томилогджээ. “Токио-2021” олимпын үеэр далбаат завь, дугуйн спортын тамирчид тусдаа “ дагуул” тосгонд амьдрах юм байна.











Холбоотой мэдээ