Завханы хүүхдүүд төрөлх нутгаараа аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-24 01:49:33

Завханы ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд аялж байна.

Хүүхэд багачуудаа төрж өссөн нутаг орон, сум аймгаасаа эхлэн улмаар эх орноороо аялж, байгалийн сайхныг мэдрэн зүрх сэтгэлээсээ эх байгалиа хайрладаг аялагч иргэд болгон төлөвшүүлэх зорилготой аяллыг аймгийн Боловсролын газар сургуулиудын захиргаатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аялалд бага, дунд, ахлах гэсэн ангиллаар 7000 гаруй  сурагчид тусгайлан гаргасан удирдамжийн дагуу 1-2 өдрийн аялалд оролцжээ.

Ирэх сарын 23-аас хойш долоон сумын сургуулийн дунд ангийн 34 сурагч Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы сав газраар аялах бөгөөд Даян Очир зусланд долоо хоног амарч сургалтанд хамрагдах юм байна. Аялалд хамрагдсан сурагчид намар хичээлийн жилийн эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд “Аяллын агшин” нэртэй гэрэл зургийн болон шүлэг, нийтлэл, гар зураг, цуглуулгаар үзэсгэлэн гаргадаг уламжлалтай аж.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ