Тариалалт 74.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-16 16:13:20

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 31,8 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 74.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тухайлбал, 23.8 мянган га-д улаан буудай, 189 мянган га-д төмс, 127 мянган га-д хүнсний ногоо, 5.5 мянган га-д малын тэжээл, 2.1 мянган га-д тосны ургамал, 2.5 га-д жимс жимсгэнэ тариалах төлөвлөгөөтэй гэж ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд улсын хэмжээнд эхний тавд багтдаг бүс нутаг гэж хэлж болно. Тариалалт өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүн амын хүнсний хангамжийг хэвийн явуулах зорилготой ажилласны үр дүн гэв. 

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн 11 суманд 30 гаруй үр тарианы ААН 89.8 мянган га эргэлтийн талбайг эзэмшиж байна.  



Холбоотой мэдээ