Халдвар авсан 41 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-06-16 15:24:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас сүүлийн 24 цагт 1455 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг хийж, халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирсэн болон түүний ойр, дам хавьтлаас 44 тохиолдол илрүүлжээ.

Дорноговь аймагт энэ онд өссөн дүнгээр  коронавирусний 632 тохиолдол батлагдаад байна. Коронавирусний халдвар авсан 41 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжжээ.

Холбоотой мэдээ