Дархлаажуулалтад нийт хүн амын 80 хувь нь хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-16 15:18:25

Дорнод /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтад нийт хүн амын 80.7 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, Дорнод аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 18-аас дээш насны 45793 иргэн буюу 87 хувь, бүрэн тунд 42495 иргэн хамрагдсан гэж ЭМГ-аас мэдээллээ. 

Аймгийн төвийн хэмжээнд дархлаажуулалтын байнгын цэг Биеийн тамир, спортын газарт, БОЭТ-ийн Төрөх тасгийн В1 зааланд, 13 суманд тус бүр нэг цэг ажиллаж байна. Олон улсын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт коронавируст халдварын эсрэг файзер вакциныг 1602 хүн тунг хуваарилсан аж. Үүнийг сайн дурын үндсэн дээр архаг, хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэх шалтгаантай, хөхүүл эмэгтэйчүүдэд хийнэ гэв. Дээрх шалтгаантай иргэд БОЭТ-ийн Төрөх тасгийн В1 зааланд байрлах сургалтын танхимд өдөр бүрийн 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. 

Холбоотой мэдээ