12 албан тушаалтны ХОМ-ийг хянан шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-15 13:44:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 7-11-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 153 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 66 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 87 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас дөрвөн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.


Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 18 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 12 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ