Буриадад хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-06-14 18:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавируст халдвараар 170 хүн өвчилж бүртгэгдлээ. Үүнээс нийслэл Улаан-Үдэд 51 тохиолдол шинээр илрэв. 

Эмнэлгээс эмчлэгдсэн гарсан хүний тоо өнгөрсөн хоногт 203 болов.  Коронавирусний халдвараар 7 хүн энджээ. Буриад улсад түр хугацаанд бүх их, дээд болон дунд сургууль, бүх театр, кинотеатр, худалдааны төвүүдэд хүүхэд дагуулж ирэхийг хязгаарлаж, дээрх төвүүдэд хүүхэд зугаацуулах цэгүүдийг хаагаад байна.

Мөн шинэ гэрлэлтийн бүртгэх зэрэг үйлчилгээ, дөнгөж эхлээд байсан хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг зогсоожээ. Амны хаалт зүүх горим дэглэмийг албан байгууллага, айл өрх, үйлчилгээний газрууд, гудамж талбай, нийтийн дунд тууштай баримтлахыг нийт иргэддээ анхааруулжээ. 


Холбоотой мэдээ