Ломбардыг цагдаагийн газар хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-23 14:16:08

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлснээр  гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болох нь тогтоогдсон байна.

 НИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталсан нь ломбардад тавих цагдаагийн хяналтыг сайжруулах юм. Энэ журмаар бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэл судалгаанд орж, гэмт хэрэг зөрчил, осол, гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч болох эрсдлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хангах боломжтой болов. Мөн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг  барьцаанд тавьсан эсэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг олж тогтоох боломжтой болно гэж УБХЦГ үзэж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ