Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-06-12 12:53:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.


НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2021 оныг “Хүүхдийн хөдөлмөрийг устгах жил" болгон зарласан.

Манай улсад энэ өдөртэй холбогдуулан, “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр: Одоо арга хэмжээ авъя: Хүүхдийн хөдөлмөрийг устгая” цахим хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм.


Хүүхдийн хөдөлмөр нь сурч боловсрох, эрүүл байх боломжийг үгүйсгэж, ядуурлыг гүнзгийрүүлж байдаг тул хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах, хүний хөгжил, тогтвортой хөгжлийг хангах үндэс болдог гэж үздэг байна.


Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар, Монгол Улсад 5-17 насны хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн хувь 16.7, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 7.8 хувь байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), барилгын салбар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Холбоотой мэдээ