Үндсэн хуулийн цэцийн 6 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-11 18:53:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 6 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх нь зөв хэмээн үзлээ.


Цэцийн дүгнэлтэд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заасан. Үүнний "Цэцийн аль нэг гишүүн ..., санал ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "тэгш байдлыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Улмаар уг заалтыг түдгэлзүүлэхээр төсөлд тусгажээ.


Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүдийн олонх үзлээ. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ