Говийн нутгаар салхи шуурга ихтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-10 21:45:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 12-16-ныг хүртэлх хугацаанд говийн нутгаар салхи шуурга ихтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. 

12, 13-нд Хангай, тал хээрийн нутгийн зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд говийн нутгаар 10-12м/с, зарим үед 18-20м/с давж ширүүснэ. Бусад нутгаар 5-10 м/с.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус байна. Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. 15-наас бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ