Дөрвөн улирлын хүлэмж, агропарктай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-10 16:58:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Политехникийн коллеж дөрвөн улирлын хүлэмж, агропарктай боллоо.

Агропаркийг Азийн хөгжлийн банкны 538.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Веритас глобал” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн байна.

Агропарк ердийн болон цахилгаан халаалт, дуслын усалгааны системтэй 60x40 хэмжээтэй дөрвөн улирлын хүлэмж, гүний худаг, зуны хоёр хүлэмж, сургалтын танхим, ажилтнуудын байртай, нийт хоёр га тариалангийн талбайтай юм. 

2021 онд Политехникийн коллежид шинээр хүлэмжийн фермерийн анги нээсэн. Оюутнууд тус агропаркт практик дадлага хийж өөрсдийн хөдөлмөр эрхлэх ур чадвараа дээшлүүлснээр хашаандаа хүнсний ногоо тарьж орлогоо нэмэгдүүлэх, өөртөө шинээр ажлын байр бий болгох боломж бүрдэж байгаа гэж албаныхан тодотгов.

Холбоотой мэдээ